“Андрей Рублёв“ кино

Андрей Тарковскийн 1966 онд бүтээсэн урлаг болон зураачийн талаар өгүүлэх кино нь бүх цаг үеийн шилдэг 100 урлагийн киноны 1-рт жагсдаг кино билээ.

Бурхан шүтээн зурах билэг авьяастай дундад зууны үеийн сүмийн лам Андрей Рублёвын амьдралын долоон мөчлөгийг харуулсан бүтээл юм.

Рублёв феодалын үеийн Орос орны аймшиг, хүчирхийллийг уран бүтээл, итгэл үнэмшил, үгсээрээ нээж харуулахыг Тарковский дэлгэцнээ бүтээжээ.

Андрей Рублёв хэмээх 13-р зууны үеийн Оросын аугаа зураачийн амьдралын талаар харуулдаг энэхүү 3 цаг үргэлжлэх кино таньд сэтгэлийн гүн таашаал өгнө гэдэгт итгэлтэй байна.

Найруулагч А.Тарковский “Оросын дундад зууны түүхийг орчин цагийн үзэгчид дөхүүлж, музейн амьгүй үзмэр шиг бус амьдаар үзүүлсэн” хэмээсэн байдаг.

Sengeragi

2020-01-21 20:32