МУЭ-ийн оны шилдэг бүтээл үзэсгэлэн

Монголын Урчуудын Эвлэлийн Арт галерейд “Оны шилдэг бүтээл-2019” уламжлалт үзэсгэлэн дүрслэх урлаг сонирхон дэмжигч та бүхэнд МУЭ-ийн уран бүтээлчдийн 2019 онд бүтээгдсэн ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД-ийг дэлгэлээ. 

5 дахь жилдээ “Оны шилдэг бүтээл-2019” зохион байгуулагдаж байгаа энэхүү үзэсгэлэнгээр 
• Уран зураг
• Уран баримал
• Зураасан зураг
• Монгол зураг
• Чимэглэх урлаг
• Контемпорари урлагийн 6 төрөлд энэ онд бүтээгдсэн шилдэг бүтээлүүд тодорно.

Үзэсгэлэнд олон гайхалтай бүтээл дэлгэгдсэнээс гадна  "Дэлхийн нэг өдөр" бүтээл онцлох бүтээл байлаа. Учир нь уг бүтээл нь 1998 онд судалгааны ажилаа эхлүүлэн 2007 онд албан ёсоор эхлэн 2019 онд дууссан бөгөөд 12 жил монгол зургийн аргаар зурж бүтээсэн бүтээл юм. 

"Дэлхийн нэг өдөр" бүтээлийг Н.Сэргэлэн 3 шавь болох С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нарын хамт бүтээжээ. Энэхүү бүтээл нь дэлхийн дүрслэх урлагийн ертөнцөд "Монгол Зураг" хэмээх өөрийн өвөрмөц хэв шинжээрээ хүлээн зөвшөөрөгдсөн өнө эртний урлагийн нэгэн төрлийг бататган харуулсан шинжлэх ухаан, танин мэдэхүй, дүрслэлийн өндөр ач холбогдолтой хамгийн том бүтээлийн нэг юм. 

 

Sengeragi

SengeragiSengeragiSengeragiSengeragi

2019-12-27 15:30